Сайн байцгаана уу Эрхэм хvндэт хэрэглэгчидээ

    Манай шар айрагны vйлдвэр 1997 онд Залуу Монгол корпорацийн харъяанд vvсгэн байгуулагдан єнгєрсєн мянганы шилдэг хvнээр тодорч дэлхийн талыг байлдан дагуулсан бидний аугай євєг дээдсийн нэрээр “Чингис” хэмээн нэрийдсэн шар айргийг олон тvмэндээ єргєн барьсан билээ.

    Чингис шар айрагны vйлдвэр нь дэлхийд алдартай  ХБНГУ –ын Нордхаузн  “Nordhausen” –ий шар айрагны тоног тєхєєрємжийн vйлдвэрт  захиалгаар хийгдсэн хvнсний аюулгvй байдлын баталгааг хангасан тєхєєрємжєєр бvрэн тоноглогдсон орчин vеийн vйлдвэр юм.

    “Чингис” шар айраг нь монгол нутгийн цэвэр ус, герман улсаас импортлон оруулж ирдэг дэлхийн чанар стандартын шаардлагыг бvрэн хангасан амуу соёолж, зєрєг цэцгийн ханд, хєрєнгє зэргийг технологийн дагуу герман шар айрагны мастер болон монгол залуусын оюун ухаан, нєр их хєдєлмєрийн vр дvнд исгэж болгосон дээд зэрэглэлийн шар айраг юм.

    Бид “Чингис” пилзенер шар, хар айрагнуудыг 12,5 л-ийн кегги, 30, 50 л –ийн торхонд тус тус савлан нийслэл хот,  томоохон суурингуудад  дээд зэрэглэлийн vйлчилгээ явуулдаг  гэрээт борлуулагчдаараа дамжуулан хэрэглэгчийн  зах зээлд нийлvvлж байна. Манай борлуулалтын алба нь “ Хэрэглэгч бол Хаан” гэсэн алдарт уриаг єдєр тутмын ажилдаа мєрдлєг болгон хэрэглэгчдээ хvндэлж  “Чингис” шар айргийг vйлдвэрээс гарсан амт чанараар нь тvргэн шуурхай хvргэхийн тєлєє чармайн ажилладаг.   Гэрээт борлуулагч нартаа шар айргийг борлуулах тєхєєрємжийг гэрээний  хугацаанд ашиглуулж, байнгын vйлчилгээг тодорхой графикийн дагуу хийж , зєвлєгєє єгєх зэрэг “Чингис норм”-ыг баримтлан  ажилласнаар хэрэглэгчид болон борлуулагчдын талархлыг хvлээдэг.

    Хvнсний аюулгvй байдлын стандартын дагуу улирал болгон єгдєг дотоод, гадаадын / ХБНГУ-ын хvнсний баталгаажсан лабораториор улирал тутам шинжлvvлдэг./ дээжийн шинжилгээгээр    эрvvл ахуйн шаардлагыг бvрэн  хангасан чанартай бvтээгдэхvvн гэдгийг баталдаг. “Чингис” шар айраг нь Герман улсын нийслэл Берлин хотноо жил бvр зохиогддог олон улсын шар айрагны фестивальд амжилттай оролцож шар айрагны мэргэжилтнvvдээс єндєр vнэлгээ авдаг монголын “Брэнд” бvтээгдэхvvн билээ.

   Манай компани тvvхэн хугацаанд олсон ололт амжилтуудаа улам бататгахын зэрэгцээ зах зээлд эзлэх хувиа нэмэгдvvлэн цаашид экспортод гаргаж олон улсын тавцанд єрсєлдєх хэтийн  зорилтуудыг тавин ажиллаж байна.

 



Нийт хандалт :  19338